Pages

Сэтгэл судлалын шинжлэх ухаантай холбоотой бүхий л мэдээллийг эндээс авна уу www.SETGEL.org

Үсгээ сонгоно уу

Б

22. Баримжаалах рефлекс-Шинэ цочроогчын үйлдийн эсрэг хүн ба адгуусан амьтны бие махбодын өгөх хариу үйлдлийн бүрэлдэхүүн хэсгийг баримжаалах рефлекс гэнэ.Тийм учраас баримжаалах рефлексыг судлан шинжлэх рефлекс гэж нэрлэдэг
.Баримжаалах рефлексийн хариу үйлдлийн бүрэлдэхүүн хэсэгт нүд толгойн хөдөлгөөн,тархины судасны тэлэлт,нарийсалт,амьсгалын өөрчлөлт арьсны цахилгаан эсэргүүцэл,булчингийн тонуст тэрчлэн их тархины гадрын физиологийн идэвхит чанарын өгсөлт зэрэг үйлүүд багтана.Баримжаалах рефлексийн хариу үйлдлийн мэдрэмжийн бүрэлдэхүүн хэсэг нь задлан ялгагчдын мэдрэх чанар дээшлэх,сэрлүүдийн харилцан үйлдлийн ритм давталт нэмэгдэх зэрэг үйлүүд юм.Баримжаалах рефлекс шинэ цочроогчын үндсэн дээр үүсэж явагдана.

23 Балчир нас- 1-3 хүртэлхи насны хүүхдийг балчир нас гэнэ.Энэ насанд хүүхдийн бие махбодь,нервь-сэтгэцийн хөгжилд ихээхэн ахиц гарна.Хүүхэд 2 насандаа сар бүр дундажаар биеийн жин нь 200-250 грамар,өндөр нь 1 см-ээр нэмэгдэнэ.Яс булчин,мэдрэлийн тогтолцоо зэрэг мэдрэхүйн тогтолцоо зэрэг мэдрэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна.Хүүхдийн их тархины гадрын бүтэц гүйцэтгэх үүрэгт чанарыг өөрчлөлт гарна.Балчир насны хүүхдийн амьдралын голлох агуулга нь хэлийг практикт хэрэглэж,харилцааны хүрээ нь өргөжих үйл явцаар тодорхойлогдоно.Мөн эд юмстай биеэр хийх үйлдэл нэмэгдэж,юмны учир шалтгааныг эрж олохыг эрмэлзэнэ.2 насны үед хүүхэд дууриах тоглоом, дараа нь 3 насандаа сэдэвт тоглоомоор тоглож,амьдралыг дууриан дүрслэх чадвар нэмэгдэнэ.Балчир нас бол хүүхдийн хөгжлийн эрчимтэй үе бөгөөд энэ насанд хүртэхүй,анхаарал,ой,сэтгэхүй,дүрслэн бодохуй идэвхитэй хөгжинө.

24. Байнгын цочроогч-Ялгаврын заагийг тодорхойлоход туршигдагчдад үзүүлэх хоёр төрлийн цочроогчийн нэг юм.Энэхүү цочроогч нь туршилтын бүхий л үеийн турш байнгын нэг хэмжээтэйгээр цочроол үзүүлдэг бөгөөд туршигдаж байгаа хүн нь хоёр дахь цочроогчийн хүчтэй хариулж,цочроогчийн хүчний ялгааг тодорхойлдог.Ийм учраас нэг дэхь цочроогчийн хүч өөрчлөгдөхгүй учраас байнгын цочроогч гэж нэрлэнэ.

25. Бихевиоризм-Энэ бол XX зууны эхэн үед Америкт үссэн сэтгэл судлалын чухал чиглэл юм.Бихевиоризм нь сэтгэл судлалын судлах зүйл бол ухамсар биш харин зан үйл юм гэж үзжээ.Түүний гол төлөөлөгч бол Жонни Уотсон юм.Бихевиоризм үүсэх урьдач нөхцлийг Америкийн эрдэмтэн Эдвар Торндайк тавьсан бөгөөд тэрээр сэтгэл судлалын судлах асуудлууд ухамсрын хүрээнээс халин гардаг гэдгийг тогтоосон бөгөөд бие организм болон орчны харилцан нөлөөлөл сэтгэл судлалын судлах зүйлтэй холбоотой гэж үзсэн байна.Жонн Уотсон бол бихевиоризмыг үндэслэж хөгжүүлсэн бөгөөд тэрээр сэтгэл судлалын судлах зүйл нь ухамсар биш зан үйл бөгөөд тэр нь гадаад орчны түлхэц нөлөөтэй нягт холбоотой зан үйлийг ухамсар сэтгэцээр дамжиж судлах биш харин гаднаас нь ажиглаж судлах ёстой гэж үзжээ.Мөн тэрээр том хүний айдас түгшүүр сэтгэл хөдлөлийн бусад сөрөг үзэгдлүүд нь хүүхэд ахуй цагт нь нөхцөлт рефлексийн замаар бүрэлддэгийг тогтоосон юм.Бихевиоризмын гол дутагдал нь зан үйлийн үүргийг хэт үнэлж сэтгэцийн өөрийнх нь үзэгдэл үйл явц,шинжийг дутуу үнэлсэнд оршино гэж үзэж болох юм.

26. Бие хүн-Бие хүн нэдэг нэр томъёо нь хоёр үндсэн утга санааг агуулдаг.Үүнд нэгдүгээрт,харилцаа ба ухамсартай үйл ажиллагааны субьект болох хүний бодгаль биеийг,хоёрдугаарт ямар нэгэн хамтлаг,нийгмийн доторхи хүний нийгэм-түүхийн чухал шинжийн тогтвортой системийг агуулсан байдаг.Бие хүн нь зөвхөн ухамсар,өөрийн ухамсар үүссэнээр үүсэж хөгждөг.Нийгмийн дотор оршин амьдарч,нийгмийн материаллаг үйлдвэрлэлийн харилцаанд идэвхитэй оролцогч хүнийг бие хүн гэнэ.И.Кант хүн нь өөрийн ухамсрын ачаар бие хүн болдог бөгөөд бие хүний адгуусан амьтнаас ялгагдах ялгаа нь гэвэл бие хүн нь өөрийн би-ийн ёс суртахуунд чөлөөтэй захирагддаг гэж үзжээ.Онтогенез,филогенез хөгжлийн явцад хүмүүс бие биентэйгээ харилцан холбоо,харилцан үйлдэлд оршиж,нийгм-үйлдвэрлэлийн хамтын үйл ажиллагаа явуулсны дүнд бие хүн төлөвшдөг.

27. Бичил бүтцийн задлан шинжлэх арга-Энэ нь богино хугацааны танин мэдэх болон гүйцэтгэх үйлийг судлах хэрэгсэл юм.Бичил бүтцийн задлан шинжлэх аргын тусламжтайгаар судлагдаж байгаа үзэгдлийн бүтцийн хөгжил,агуулгыг судлана.Бичил бүтцийн задлан шинжлэх аргын нэг чухал зорилт бол бүхэл бүтэн бүрэлдэхүүнүүдийн шинжийг илрүүлэх болон тэдгээр бүрэлдэхүүний хоорондын харилцан холбооны хэв шинжийг тогтоох явдал юи.Бичил бүтцийн задлан шинжлэх аргын үлэмж өргөн дэлгэрсэн барил барил бол тестийн материаллыг судлагчдад тавьж олгохоос эхэлнэ.Гүйцэтгэх ажил нь хэд хэдэн завсартай байна.Хугацааны завсарлага нь цагийн завсарлага бүрд байх бөгөөд судлагсдад ямар нэгэн тодорхой үйл гүйцэтгэнэ.

28. Богино хугацааны ой-Мэдээллийг хязгаарлагдмал хугацаанд хадгалах ойн нэгэн хэлбэр (30 секунд хүртэл хугацаагаар) мэдрэмжийн ойгоос мэдээлэл дамжиж зайлшгүй нөхцөл нь субьект (хүний) анхаарлаа энэхүү мэдээлэл дээр гүнзгий чиглүүлэх явдал юм.Гаднаас ирж байгаа мэдээллийг тодорхой хугацаагаар барьж хадгалах явдал нь давталт юм.Субъектын анхаарал хүлээн авах мэдээлэл дээр гүнзгий чиглэж төвлөрөх явдал нь богино хугацааны ойд уг мэдээллийн тоо хэмжээ хугацааны ойг ухамсартай адилтгаж үздэг.Богино хугацааны ой гэдэг энэхүү нэр томъёо нь 30 секундээс дээшгүй хугацаанд явагдах сорил туршилтын нөхцөлд хэрэглэгдэж ирсэн юм.

29. Бодомж-Бодомж бол объектын тухай ямар нэгэн юм нотолж байгаа хүүрнэх өгүүлбэрийн хэлбэрээр илэрсэн санаа бөгөөд эсвэл үнэн эсвэл худал байна.Таамнал бол бас л бодомж бөгөөд няцаагдаагүй,батлагдаагүй бодомж юм.Үнэн буюу худлын үүднээс тодорхойлж болохгүй санааг(асуулт,захирамж,хүсэлт гэх мэт) бодомжийг багтааж үл болно.Бодомжийг энгийн болон нийлмэл гэж хувааж болно.Энгийн бодомж нь логикийн аль нэгэн тогтолцооны дотор өөр бодомж болгон задалж болохгүй бодомж юм.Нийлмэл бодомжийн үнэн худал болох нь энгийн бодомжийн үнэн,худал болохын функц болно.Үүнд бид энгийн бодомжийн утгыг мэдсэнээр давхар бодомжийн утгыг тодорхойлж чадна.

30. Бухимдах,цухалдах-Хүний амьдралын хэвийн нөхцөл байдалд гарсан эрс,гэнэтийн өөрчлөлт болон гаднаас хүнд үзүүлсэн хэт хүчтэй цочроогчийн үйлдлийн нөлөөгөөр харьцангуй богино хугацаанд эрс хүчтэй үүсэж явагдах сэтгэлийн хөдөлгөөний сөрөг хэлбэр.Бухимдан уурлаж,цухалдах үед хүний дотоод мэдрэлийн тогтолцоонд хүчтэй хувьсалт өөрчлөлт явагдаж тэр нь хүний биеийн гадаад цэгц намба төрхийг өөрчилнө.Бухимдан цухалдах үед хүний дотоод бодол санаа хүчтэй зөрчилд орж үг ярианы темп түргэсэх буюу удааширч,нүүр царай хувьсан өөрчлөгдөж,дотоод ухамсрын үйл ажиллагаа нь хүний үйл хөдөлгөөнийг хянан зохицуулах чадваргүй болдог.Ийм учраас бухимдан уурлаж,цухалдах байдалд орсон үед хүн өөрийгөө хянах,тэвчих,азнах,бие барих чадвараа түр алдаж хараах,цөхөх айлган сүрдүүлэх,доромжлох зэрэг сөрөг үйл хөдөлгөөнд хялбархан автагдана.

31. Бүтцийн сэтгэл судлал-Энэ нь ухамсрын бүтцийг судлах явдал юм.Гол төлөөлөгч нь В.Вундт,Эдвард Титченер юм.Вундт нь ухамсрын бүтцийг туршилтаар судлан шинжлэх гэж тодорхойлсон.Титченер Вундтай 2 жил ажилласан бөгөөд дараа нь Америкийг зорьж 1893 онд Корнелийн их сургуулийг үндэслэжээ.Тэрээр өөрийн бий болгосон шинжлэх ухааны структурализм  хэмээн нэрлэж функционализмын эсрэг зогсож байсан юм.Титченер ухамсрын бүтцийг судлан авч үзэж,бүтэц гэдгийг энгийн онцлогтой өөр хоорондоо салангид элементүүдийн нэгдэл гэж үзсэн.Бүтцийн сэтгэл судлалын арга нь интроспекцийн арга юм.Титченер мэдрэхүй,дүрс,мэдрэмж зэрэг нь ухамсрын анхдагч элемент юм гэж үзсэн бөгөөд мэдрэхүй болон мэдрэмж нь идэвхийтэй тодорхой урт хугацааны гэсэн чанаруудыг агуулдаг.

32. Байр суурь-Энэ нь ниймгийн сэтгэл судлалын ухааны ухагдахуун юм.Бие хүмүүсийн хоорондын харилцааны системд тусган хүний эзлэх байр болон түүний сэтгэл санаа,үзэл бодол,бүлгийн бусад гишүүдэд нөлөөлөх тодорхойлсон ухагдахуунийг эзлэх байр суурь юм.Төрөл бүрийн хэсэг бүлэгт байдаг хүмүүс нь бие биедээ янз бүрээр нөлөөлж болдог.

33. Бие хүний чадварын түвшин-Хүн өөрийн хийж чадна гэсэн зүйлдээ хүрэхийн тулд хүч эрмэлзэлээ бас хүчин чармайлтын түвшин гэнэ.

34. Бие хүнийг судлах тест-Сэтгэцийн үйл ажллагааны сэтгэл мэдрэмж эр зоригийн бүрэлдхүүнийг үнэлхэд сэтгэц оношилгооний байдлыг бие хүнийг судлах тест гэнэ.Энэхүү тестээр бие хүний сэдэл сэтгэлийн хөдөлгөөн болон бодьгал биеийн зан байдлын онцлогийг судалдаг.

35. Баримжаа-Адгуусан амьтны үршин амьдардаг байгаа газар орноо олох орон зай цагт хөдөлгөөний чиглэлээ мэдрэхийн баримжаа гэнэ.Баримжаа нь өөрийн амьдардаг оронд зөн үндсэнд дээр зохицуулах үйлээр мэдрэнэ.

36.Бичгийн яриа-Бичигийн яриа нь хүний хүртэхүйн тусламжтайгаар ярилцхийг хэлнэ.Бичигийн яриа нь хүн төрөлхтний хөгжилийн явцад тусгай шаардлагаар үссэн ярианы хэлбэр юм.Хүмүүсийн хоорондын харьцаа улам хөгжиж хүмүүс бие биеэсээ ам,холийн зайд амьдрах болсон,мөн яриагаар болсон үйл явдал,болох зүйлийн тухай,дараа хойч үедээ дамжуулах зэргээр ярилцхийг хэлнэ.

37. Биогенетикийн хууль-Э.Тэккел Ф.Мюллер нарын боловсруулсан аргаар биогенетикийн хууль гэдэн нь дээд зэргийн хөгжилтэй бие организмын хөгжилийн зүй тогтолт тусгасан тусгалын үйл ажиллагаа юм.Энэхүү давтагтын явцад харийн бодьгал нь өөрийн түүхэн хөгжилийн явцад өмнөх үеийг туулж өнгөрүүлсэн үе шатыг түүхэн хөгжилийг хураангуйлан давталт явуулдаг байна.

38. Булчин хүчтэй агших-Энэ нь сэтгэц-физиологийн ухагдахуун юм.Мэдрэлийн төвийн өөрчлөлтөөр булчингийн хүчдэл удаан хугацаанд явагдах агшин юм.Үүний улмаас хүн ямар нэг хөдөлгөөнгүй байдалд ордог.