Pages

Сэтгэл судлалын шинжлэх ухаантай холбоотой бүхий л мэдээллийг эндээс авна уу www.SETGEL.org

Үсгээ сонгоно уу

Д

58. Дасгалын хууль-Тухайн нэг нөхцөл байдалд ажиглагдаж байгаа үйлдлээс үйлдэл ба нөхцөлт бус хоёрын холбоо нь хүчтэй байдаг.
Нөхцөл байдалд хийх хариу үйлдэл хэдий чинээ их ашиглагдана төдий чинээ үйлдэл,болон нөхцөл байдлын хооронд холбоо сайн тогтдог.

59. Деструктивизм-"Эвдэж,сүйтгэх" рүү тэмүүлж эрх чөлөөнөөс зугатах механизм.

60. Дохионы I систем-Обьектив ертөнцийн юмс үзэгдэл,тэдгээрийн шинж чанарыг илэрхийлсэн биет цочроогчид шууд тусах.


61. Дохионы I систем-Хүнд ертөнцийн юмс үзэгдэл шууд бодитоор бус харин үг яриа тэмдэгтийн тусламжтайгаар тусгагдах процесс.

62. Доминант-Их тархины гадаргад түр зуурын давамгайлж байгаа хөөрлийн ноёлох голомт.



63. Дутуугийн мэдрэмж-Бусдаас ямар нэгэн талаараа /эд баялаг,мэргэжил,биеийн хөгжил/ дутуу гэх мэдрэмж.Бусдаас дутуу байгаагаа мэдрэх мэдрэмж.Эд эрхтний гажиг эсвэл согогтойгоос,хэт их эрхлүүлэн халамжилснаас,гадуурхагдан,шоовдорлогдсноос үүсдэг.

64. Дуу авианы мимик-Дуу авиа : түргэн,удаан,огцом,сул зэрэг дуу авиа гаргах нь сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой.

65. Дисфункциональ манлайлагч-Өөрийн үйл ажиллагаандаа улс төрийн процессийн логик ба хэм хэмжээний үүрэг ажиллагаагаар хязгаарладаггүй.

66. Деноминац-Хийд ба шашны бүлэглэлийн завсрын салбар юм.Шашны энэ хэв шинжийн байгууллага нь сүм хийд шиг өргөн хүрээтэй биш.Учир нь түүний үйл ажиллагаанд ангийн,үндэстний,арьс өнгөний,зарим үед нутгийн сонирхолыг илэрхийлэх явдал их тохиолддог.

67. Даган дууриах-Бусад хүмүүсийн /сэтгэл зүйн үйлчлэлийн субъектийн/ үйл явдал ба үйлдлийг ухамсартайгаар эсвэл ухамсарлалгүйгээр хуулбарлан сэргээх механизм,тухайлбал түүний хөдөлгөөн,биеэ авч явах байдал,үйлдэл,зан үйл гэх мэт олон нийтийн уламжлалыг эзэмших арга болно.Бусад хүмүүсийн зүгээс үзүүлж байгаа бодит болон төсөөлөгдөж байгаа шахалтаар тэдний хандлага,зан үйлийг сонгох.Өөрийнхөө шийдвэрээ үл тооцон бусдын шийдвэрийг дагах.Уотсоны тодорхойлтоор сэтгэхүйг хэлнэ.Хүмүүс сэтгэхүйн процесс хийх явцдаа өөрөө өөртэйгээ ярьж байгаа хэлбэр.

68. Давтагдашгүй-Хувь хүнийг давтагдашгүй өвөрмөц онцлогтой гэж тодорхойлдог.Хүн бусад амьтдаас өвөрмөц онцлогтой,ухамсартай,сэтгэж,ярих,шийдвэр гаргах,өөрийн үйлдэл,сэтгэлийн хөдөлгөөн,мэдрэмжээ барих чадвар бүхий нийгмийн зүйлийн төлөөлөгч гэдгээрээ биологийн төрөл зүйл мөн.Хүн бүр нийгэмд тодорхой үйл ажиллагааг явуулах ба бодит байдлыг танин мэдэж өөрчлөгч шинжээрээ аливаа үйл ажиллагааны субъект болдог.Хүний хөгжил нь нийгмийн болон түүхийн хөгжилтэй зэрэгцэн явагдаж ирсэн ба нөгөө талаас хүн өөрөө нийгмийг болон хүн төрөлхтний түүхийг бүтээгч болой.

69. Дээд мэдрэл-И.П.Павлов мэдрэлийн үйл ажиллагааг дээд,доод гэж хоёр хэсэгт хуваасан байна.Доод мэдрэлийн үйл ажиллагаа нь бие махбодийн дотоод нэгдмэл байдлыг хангах үйлийг удирдана.Харин дээд мэдрэлийн үйл ажиллагаа нь бие махбодийн ба түүнийг хүрээлэн байгаа гадаад орчны хоорондын нэгдлийг удирдан чиглүүлнэ.Доод мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа нь их тархины доод салбар хэсгүүдийн удирдлагаар явагддаг бол дээд мэдрэлийн үйл ажиллагаа нь их тархины гадрын удирдлагаар жолоологдоно.Ийм учраас их тархины гадрын үйл ажиллагаа нь нөхцөлт рефлекст үйл юм.Сэтгэл судлалын байгаль шинжлэлийн үндэс бол дээд мэдрэлийн үйлийн физиологи юм.Сэтгэцийн үйл нь физиологийн дурын үйлтэй бус гагцхүү дээд мэдрэлийн үйл ажиллагаатай хамааралтай байдаг.Сэтгэцийн үйл нь мэдрэлийн үйл ажиллагааны бусад процессуудаас ялгагдах онцлог бүхий мэдрэлийн процессийн дээд хэлбэр юм.

70. Дунд тархи-Булчингийн чангарал болон биеийн байрлал,нүдний хөдөлгөөн,сонор сэрэмжийн рефлексийн үйл ажиллагааг зохицуулах,их тархины тал бөмбөлөгийн доор байрлах тархины үргэлжлэл нь хойд тархи юм.Дунд тархиар өгсөх уруудах замууд дайрна.Дунд тархины зохицуулах үйл ажиллагаанд : Булчингийн тонус болох зажлах,залгих,гар хурууны үйлдлүүд,нүдний хөдөлгөөн,нойрсох,сонсголыг баримжаалах рефлекс үнэрийг их тархинд дамжуулах,гаднаас тархи руу ирэх мэдээллийг боловсруулаж мэдэж сурсан зүйлийг ой ухаанд түр  тогтоон хадгалах,уйлах,инээх зэрэг сэтгэцийн рефлекс,зориудын биш хөдөлгөөний болон зөн билгийн үйлдэл гэх зэргүүд ордог.

71. Доминант-Хөөрөл саатлын процессууд нь тодорхой онцлог зүй тогтлын дагуу явагддагийг харгалзах шаардлага зүй ёсоор тавигддаг.Их тархины гадарт хөөрөл,саатлын голомт үүсч,тогтворжих үед түүнд хамааралтай эсүүд төдийгүй ойр орчмын мэдрэлийн эсүүдийн байдал өөрчлөгддөг.Тархины нэг хэсэг хөөрөл унтрах үед саатлын процесс идэвхжиж байдаг бол эсрэгээр саатлын үндсэн дээр хөөрлийн голомт үүсдэг.Доминант нь тухайн үед мэдрэлийн төвүүдийн үйл ажиллагааг зохицуулан,хариу үйлдлийг тодорхойлох хөөрлийн түр хугацаанл ноёлох голомт юм.

72. Дохио.Их тархины гадрын үйл ажиллагаанд дохионы 1,2-р тогтолцоо чухал үүрэгтэй.Хараа,сонсгол,арьс болон бусад хүлээн авуурт шууд цочроогчоос үүсэх түр зуурын нөхцөлт холбоос бол дохионы 1-р тогтолцоо юм.Юмс үзэгдлийг ухамсарлахад ач холбогдолтой үгс нь нөхцөлт цочроол болж түр холбоос үүсэх нь дохионы 2-р тогтолцоо юм.

73. Динамик стереотип-Нөхцөлт цочроогчийн тогтвортой иж бүрдлийн хариуд үүсч бий болох,ухамсрын оролцоогүйгээр гүйцэтгэх боломжтой нөхцөлт рефлексийн түр хугацааны мэдрэлийн холбоосын тогтвортой тогтолцоог динамик стереотип гэж нэрлэдэг.Цочроогчдын олон дахин давталт нь хүний их тархины гадарт мэдрэлийн процессуудын систем буюу холбоослогдсон чанарыг /динамик стереотип/ бүрэлдүүлэхэд нөлөөлдөг байна.Тодорхой нөхцөлд тодорхой дэс дарааллыг баримтлан олон дахин давтагдсан үйл ажиллагаа нь хүний тархинд уг үйлийн хэв маяг,хэвшлийг бүрэлдүүлнэ.Энэ нь холбоослогдсон хадгалагдах чанар юм.Их тархины гадарт явагдах үйл ажиллагаа нь бие махбодид гадаад,дотоод орчноос үзүүлсэн цочроогчдод задлан шинжилгээ хийж,түүнийг нэгтгэн дүгнэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

74. Дендрит-Мэдрэлийн эсийн үндсэн үүрэг нь мэдрэхүйн,холбохуйн,хариу үйлдлийн гэж ангилагддаг.Хүний мэдрэлийн тогтолцооны бүтцийн нэгж буюу үндсэн эсийг нейрон гэнэ.Мэдрэлийн эсийн салбарлаж гарсан богино сэртэнг дендрит гэнэ.Мэдрэлийн эсийн салбарлаж гарсан урт сэртэнг аксон,мэдрэлийн эсүүдийн уулзвар газрыг синапс гэнэ.

75. Дүрслэх ой-Хүний уурагс тархины гайхамшигтай нэгэн чанар бол өнгөрсөн туршлага,бодол үйл явдал,мэдлэг чадвараа оюун ухаандаа буулган бататгах,үлдээж хадгалах,таних,сэргээж санах зэрэг явдал юм.Сэтгэцийн энэхүү нарийн процессийг ой гэнэ.Мэдлэг,чадвар эзэмших,түүнийгээ аж амьдралдаа хэрэгжүүлэх үндсэн нөхцлийг ой тогтоолт бүрдүүлнэ.Харааны,сонорын,тэмтрэх,үнэрлэх зэрэг дүрээр үүсэх ойг дүрслэх ой гэнэ.Хүн урьд нь өөртөө тохиолдсон биет бодит юмс үзэгдлийн дүрийг тусган авч,түүнийг тархиндаа тогтоож,хадгалж,сэргээн санаж гаргах сэтгэцийн процессыг бодит дүрслэлт ой гэнэ.

76. Дүгнэн цэгцлэх-Сэтгэхүйн тодорхой үйлдлүүд байдаг.Үүнд : анализ,синтез,харьцуулах,хийсвэрлэл,дүгнэн цэгцлэх үйлдэл,тодруулах үйлдлүүд багтана.Ерөнхий шинжээр нь юмс үзэгдлийг нэгтгэх үйлдлийг дүгнэн цэгцлэх үйлдэл гэнэ.

77. Дискурсив-Хүний мэдрэмжийн эрхтэнд шууд үйлдэл үзүүлж буй юмс болон үзэгдлийн тодорхой нэг шинж чанарыг бус түүнийг бүхэлд нь ухамсарт тусгах процессийг хүртэхүй гэнэ.Хүртэхүйн бус эргэцүүллийн логик сэтгэхүйг дискурсив гэнэ.

78. Детектор-тодорхой нэг цочроогчийг мэдрэх чадвартай нарийн зохион байгуулалттай мэдрэлийн эс

79. Дадал-Мэргэжлийн үйл ажиллагаа,сургалт /дасгал/ болон мэдлэгээ бататгах явцад дадал чадвар төлөвшдөг.Дадал чадварын амьдралын ач холбогдол үлэмж их юм.Тэдгээр нь биеийн болон оюуны хүчийг хөнгөвчил,үр бүтээлтэй байх нөхцөл бүрдүүлж,хүн бүрийн үйл ажиллагааны тодорхой хэмнэл,тогтворжилтыг бий болгодог.Шинэ дадал төлөвшихөд эзэмшсэн дадал эерэг нөлөө үзүүлэхийг дадал шилжилт гэнэ.Харин шинэ дадал төлөвшихөд эзэмшсэн дадал саад болохыг дадлын интерференци гэнэ.Бий болсон дадал сулрах эсвэл бүр мөсөн устгаж үгүй болох явдлыг далдын деавтоматизм гэж нэрлэнэ.


80. Дотоод хүчин зүйлс-Бие хүний хөгжлийн жигд бус байдал, цомотгол шинж, тэгшитгэх шинж нь дотоод хүчин зүйлээс хамаарна. Бие хүний нийгмийн төрх, бүхэллэг байдал, хөгжлийн шатлал нь гадаад хүчин зүйлээс хамаарах шинжтэй. Ниигэм, нийгмийнбүлгийн гишүүн бөгөөд тодорхой үйл ажигааг явуулж, гадаад орчинд өөрийн хандлагыг ухамсарлах хувийн ба сэтгэл зүйн өвөрмөц онцлогийг агуулсан хүнийг бие хүн гэнэ. Хүн гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр төлөвшиж бие хүн болдог. Бие хүний хөгжилд нөлөөлөх хүрээлэн буй орчин ба нийгмийг гадаад хүчин зүйлд тооцдог. Сэтгэцийн хөгжлийг хөдөлгөгч хүч нь зөрчил билээ.
81. Дүрийн онол- Нийгэм нь хүн бүрт байр сууриа тодорхойлох тогтвортой зан үйлийн арга, үүргийн цуглуулгийг өгдөг гэж тайлбарладаг онол бол дүрийн онол юм.

82. Динамик тал- Хэрэгцээ, сонирхолоо хангахад чиглэсэн хүний үйлдлүүдийн иж бүрдлийг үйл ажилгаа гэнэ. Сэтгэл судлалд үйл ажилгааны үндсэн 3 төрлийг тодорхойлдог. Үйл ажилгаа бол нийгэм – түүхийн хөгжлийн бүтээгдэхүүн. Хүний үйл ажилгаа ухамсартай байдгаар ялгардаг. Үйл ажиллагааны үйлдлүүдийн хэлбэр нь харилцан холбоотой, эмх цэгцтэй, урьдаас боловсруулсан байдаг. Үйл ажилгаа нь түргэн, удаан, эмх цэгцтэй зэрэг онцлогоор ялгагддаг. Хүн бол үйл ажилгааны субъект. Сэтгэцийн хөгжлийн дээд шат бөгөөд нийгэм – түүхийн хөгжлийн ба хөдөлмөрийн бүтээгдэхүүн бол ухамсар мөн. Үйл ажилгааны өөрийнх нь хөдөлгөөнийг тодорхойлох механизмыг тайлбарлаж анализ хийх нь динамик тал юм. Сэтгэцийн хөгжлийн механизмыг үйл ажилгааний гадаад хэлбэрээс дотоод хэлбэрт шилжих шилжилт гэж тайлбарлах нь үйл ажилгаанд анализ хийх ньгенетик тал юм. Үйл ажилгааний нэггжүүдийн иерархи харилцан холбоог хөдөлгөөнтэй байдаг гэж тайлбарлах нь үйл ажилгаанд анализ хийхийг бүтэц үүргийн тал гэнэ.