Pages

Сэтгэл судлалын шинжлэх ухаантай холбоотой бүхий л мэдээллийг эндээс авна уу www.SETGEL.org

Үсгээ сонгоно уу

Г

39. Гепертим хэв шинж-Оргилуун эрчтэй,сэтгэл санаа өөдрөг ялимгүй өндөржүүлсэн байдалтай амьдралын эрч хүч сайн эцэж цуцахаа мэдэхгүй хүч энерги ихтэй тогтохын аргагүй идэвхитэй манлайлах ялангуяа албан бус байдлаар бусдыг хошуучлахыг байнга эрмэлздэг.Шинэ зүйд соргог хандах чадвартайч сонирхол нь амархан буурамтгай нилээн нийтэч.Шинэ орчин нөхцөлд амархан амархан дасдаг.Нэгэн хэвийн залхуутай ажил хийж зүгээр суухыг хүсдэггүй.Өөрийнхөө боломжийг хэтрүүлэн үнэлэх хандлагатай ирээдүйгээ хэт өөдрөгөөр төсөөлдөг,үйл явдлыг хэт хурцаар хүлээж авдаг уурлаж бухимдах тоиолдол цөөнгүй гардаг.

40. Гинеталь шат-Бэлгийн бойжилт эхэлсэнтэй холбоотойгоор бэлгийн болон түрэмгийлэлийн сэдэл дахин сэргэж эсрэг хүйстнийхээ хүнийг сонирхон энэ сонирхлоо ухамсарлах нь нэмэгдэж эхэлдэг байна.Энэ шат нь организмд гарах биохимийн болон физиологийн өөрчлөлтөөр тодорхойлогдоно.Өгүүлэхүүн эрхтнүүд хөгжин төлжиж дотоод шүүрлийн булчирхайнууд даавар ялгарах болсноор бэлгийн хоёрдогч шинж илэрнэ.Үүний үр дүнд өсвөр насныхан бэлгийн хөөрөл идэвхижил хүчтэй болдог.

41. Гомосексуаль-Фрейдийн онол ёсоор бол хувь хүн бүр өсвөр насандаа энэ үеийг дамжин өнгөрдөг байна.Бэлгийн энергийн шинэ түрлэг нь өөртэй нь ижил хүйсний хүнрүү энэ түрүүнд чиглэгддэг.Өсвөр насныхны хувьд гомосексуйль нь түгээмэл биш боловч Фрейдийн хүлээн зөвшөөрснөөр бол өсвөр үеийнхэн өөртэйгөө ижил хүйсний үе тэнгийн хүүхдүүдтэй харьцахыг илүүд үздэг байна.Гэвч либидогийн гол обьектийн үүргийг эсрэг хүйснийх нь хүн гүйцэтгэх учраас хайрлаж халамжилж эхэлдэг.

42. Гештальт сэтгэл судлал-20-р зууны эхэн үед үүссэн.Оролцогч бүрийн бие махбодийн гадаад ба дотоод үйл ажиллагаанд зохих өөрчлөлт бий болгох нь гештальт бүлгийн зорилт юм.Хүртэхүй нь сэтгэцийн танин мэдэхүйн процесс мөн гештальт сэтгэл зүйчдийн хувьд хүртэхүй бол сэрлийн нийлбэр биш бөгөөд дүрсийн шинж нь түүний хэсгийн шинжээр дамжин тодорхойлогдоггүй.Тэдний үзэж байгаагаар хүртэхүйн дотоод зохион байгуулалтын систем түүнд хамаарах сэрлийн шинжийг тодорхойлдог байна.Гештальт сэтгэл судлалд фоны асуудал чухал.

43. Ганцаардмал хүн-Өөрөөс нь өөр юуч тэдэнд хэрэггүй.Олноороо бөөгнөрсөн хүмүүс тэдний сонирхолыг татдаггүй,бусдад сэтгэгдэл төрүүлэхсэн гэж өчүүхэн ч мэрийдэггүй.Юманд татагдаж сэтгэл нь хөдөлдөггүй учраас бусдын дургүйг нилээд хүргэдэг.Гэхдээ тэд маш ажигламтгай үүнийхээ ачаар гайхалтай сайн хүн судлаач,математикч,физикч болж чаддаг.

44. Гинетик тал-Хүний аливаа үйл ажиллагаа нь нийгмийн хамтын үйл ажиллагаа бөгөөд сэтгэцийн хөгжлийн механизм нь үйл ажиллагааны гадаад хэлбэрээс дотоод хэлбэрт шилжих интериоризаци юм.

45. Гени (суу билэг)-Үүрэг нь өөрийн үйл ажиллагаагаар эрин үеийн зүйлийг бий болгодогт оршино.Хүн бүрийг төрөхөд түүний авъяасын хөгжих гарвал шинж илэрдэг.

46. Гуманист-20-р зууны 60-аад онд үүссэн орчин үеийн өрнөдийн сэтгэл судлалын голлох чиглэлүүдийн нэг.Тэд өөрсдийн үзэл баримтлалыг психоанализм,бихевиоризмын эсрэг гэж үздэг.Тэд амьтныг судлах хүний сэтгэц ба зан үйлийг ойлгоход тохирохгүй хэмээн үздэг.Гуманист сэтгэл судлал нь хүн угаасаа сайхан сэтгэлтэй эсвэл наад зах нь завсрын байр суурьтай байдаг.Харин түүний түрэмгийлэл,хүчирхийлэл нь хүрээлэн буй орчны нөлөөллийн үр дүнд үүсдэг гэж үзсэн.

47. Гадаад саатал-Хүнд төрөлхөөс байдаг саатал бөгөөд энэхүү саатлын ачаар хүний уураг тархины үйл ажиллагаа хэвийн нөхцөлд ажиллахаас гадна хүний сэтгэл санаа,оюун ухааны үйлийг цочроогчийн үйлдэлтэй зохицуулах үүргийг гүйцэтгэнэ.Нойр бол гадаад саатлын хамгаалах хэлбэр юм.Тэрчлэн хүний анхаарал,оюуны үйл нэг зүйлээс нөгөөд шилжих нь гадаад саатал юм.Ийм учраас хүнд нөхцөлт рефлекс бүрэлдэж байгаа үед юм уу эсвэл бүрэлдсэн нөхцөлт рефлексийн холбоос нэмэгдэл цочроогчийн хүчинд автагдаж сааталд орох процессыг гадаад саатал гэнэ.Гэвч гадаад саатал нь рефлексийн буюу сэтгэц ухамсрын үйлийг дангаараа зохицуулж чадахгүй.

48. Гадаад яриа-Ярианы үндсэн хоёр хэлбэл бий.Нэг нь гадаад,нөгөө нь дотоод яриа.Дотоод сэтгэхүйн үйлийг хүн хэлний анатоми-физиологийн механизмын нарийн ажиллагаагаар гадагү нь авиа дуу болгож хэлний хууль зүйн дүрмийг хатуу чандлан сахиж үг өгүүлбэрийн хэлбэрээр илэрхийлж,байгаа процессийг гадаад яриа гэнэ.Бүрэлдүүлэх нэгж нь үг юм.Байгаль,нийгмийн үзэгдэл юмсын хэлбэр дүрс,өнгө,үнэр,амт,хэмжээ зэрэг бүх шинж чанарыг тусгасан авианы онцгой цогцолбор нь үг юм.Үг бол тодорхой нэг ухагдахууны гадаад дотоод шинж чанарыг тусган илэрхийлсэн тусгалын бодит илрэл юм.Үг нэг бүр нь бие даасан ухагдахуун болно.Тиймээс гадаад яриа нь ухагдахуунуудын гадаад дотоод шинж чанарыг илэрхийлсэн бодит сэтгэмж,оюун дүгнэлт юм.Гадаад яриа нь аман ба бичгийн яриа гэж хуваагдана.

49 .Галлюцинаци-Хий үзэгдэх,сонсох,мэдрэх.

50. Гоозүйн сэтгэлийн хөдөлгөөн-Байгаль нийгмийн үзэгдэл юмсын гоё сайхан болон хмүүсийн харилцааны сайн сайхан байдлыг ухааран тусгаж тэдгээрт харьцах харьцааг илэрхийлсэн хувь хүний дотоод сэтгэлийн хүчтэй илрэлийг гоозүйн сэтгэлийн хөдөлгөөн гэнэ.Гоозүйн сэтгэлийн хөдөлгөөн нь хүнийг шинэ харьцаа,шинэ зан суртахууны шилдэг чанараар хүмүүжүүлэх өндөр ач холбогдолтой юм.Гоозүйн сэтгэлийн хөдөлгөөнийг дотор нь гоё сайхны,сүрлэг бадрангуйн,хошин шогийн,эмгэнэлт явдлын сэтгэл хөдлөл гэх мэтээр олон ангилна.Гоозүйн сэтгэлийн хөдөлгөөн нь оюуны болон ёс суртахууны сэтгэлийн хөдөлгөөнтэй нягт холбоотой хөгждөг.

51. Гипертим хэв шинж-Пикниз хэв шинжтэй бараг адилхан.Бие хүмүүстэй харьцаа тогтоох ба нийгмийн орчинд дасах төвшин өндөр.Хүрээлэн буй хүмүүстэй тодорхой байдлаар харьцаа тогтоох эрмэлзэлтэй,тэр нь хүмүүстэй ноцтой зөрчилд оролгүйгээр өөрийн сонирхол ба дур хүслээ хамгаалах боломжийг тэдэнд олгодог.Тэд өндөр нэр хүндийг байлдан дагуулах зорилго ихэвчлэн тавьдаггүй,гэхдээ "өөрийнхөө дүр төрхийг алддаггүй" ба өөрийн үзэл бодлоо амархан,зовлонгүйгээр хамгаалдаг.

52. Гомеостаз ба гетеростаз-Бие махбодийн төвшинд бий болсон таагүй цочролын улмаас үүссэн хөөрлийг багасгах гэсэн эрмэлзэл нь хүний зан үйлийг зохицуулж байдаг гэж Фрейд хатуу итгэж байлаа.Ид-н зөн билгүүд нь илрэн гарахыг ямагт шаардаж байдаг бөгөөд зөн билгийн энергийн үндсэн дээр бий болсон энэхүү цочролын төвшинг бууруулахын тулд хүмүүс зан үйлээ зохион байгуулж байдаг.Ийнхүү хүмүүс хөөрөл,цочрол руу тэмүүлэх бус харин аливаа цочрол түгшүүрээс чөлөөтэй тайван байдлыг олохыг тэмүүлж байдаг ажээ.Сэдлийн талаарх Фрейдийн энэхүү үзэл нь түүний гомеостаз (тэнцвэрт байдал) байр суурийг илтгэж байгаа юм.

53. Гениталь шат-Бэлгийн бойжилтын шат.Психосексуаль хөгжлийн 5 дах,төгсгөлийн шат.Энэ шат нь насанд хүрэхээс үхэх хүртэлх үеийн организмд гарах биохимийн болон физиологийн өөрчлөлтөөр тодорхойлогддог.Өгүүлэхийн эрхтнүүд хөгжин төлжиж дотоод шүүрлийн булчирхайнуудын даавар ялгарах болсноор бэлгийн хоёрдогч шинжүүд илэрнэ.Эрчүүдийн нүүр идэвхижил хүчтэй болдог.Гениталь шатанд орсноор бэлгийн зөн билгийн алт болох бүрэн хангахыг шаардаж эхэлдэг.

54. Генитальный характер-Бэлгийн хувьд бойжингуй зөн төлөв.Сэтгэцийн туйлын эрүүл саруул байдлыг илэрхийлэхийн тулд Фрейдийн хэрэглэсэн нэр томъёо.Хэвийн дур тачаал бүхий бусадтай янаг дотно харьцаа тогтоох чадвартай,үр бүтээлт ажлынхаа ачаар нийгэмд хувь нэмрээ оруулах чадвартай хувь хүнд зан төлөвийн ийм хэв шинж илэрч байдаг.Гениталь зан төлөв гэдэг нь психоаналитик онол дах хамгийн төгс хэв шинж юм.

55. Графалог-17-р зуунд хүний бичгээр түүний зан төлөв ба авъяас чадварыг судладаг арга гарч иржээ.Бичгийн хэлбэр хөдөлгөөний ерөнхий шинж байдлыг тусгадаг бөгөөд түүгээр хүний хувийн онцлог,авъяас чадварыг тодорхойлж болно гэж үзэж байв.Үсгүүд нь дээш өгссөн байрлалтай байвал хүний итгэл өгч,өөдрөг,дүүрэн сэтгэлтэй байгааг мөн үеүд нь хуудасны төгсгөл рүү доош хотойн унаж байгаа мэт байрлал гутрангуй,шийдэмгий биш,бүрэг байдлыг илэрхийлж байгааг үгүйсгэхийн аргагүй.Мөн графалогид нэгэн жигд шулуун дээр юм шиг тэгш байрласан бичиг хүний гуйвшгүй зориг,ёс суртахууны тогтвортой байдал,зан төлвийн хүчийг харуулна.Ойрхон байрласан үсгүүд нямбай,нарийн тооцоотой,хол зайтай бол өглөгч өгөөмөр,үгийн үсгүүд хоорондоо холбоогүй байвал сэтгэл хөдлөл ихтэй,мөрөөдөгч,харин үсгүүд нь хоорондоо уялдаатай бол логик сэтгэлгээ сайтай,шинжээч хүн гэнэ.

56. Гэр бүлийн сэтгэл судлал-Гэр бүлийн харьцаа хүний нийгмийн анхдагч үүр болох гэр бүлийн гишүүдийн харьцаа хандлагын онцлогийг тал бүрээс нь судлах үүрэг зорилт өөрийн өмнө тавьдаг.

57. Гэр бүлийн харьцааны сэтгэл зүй-Тодорхой бүлгийн төлөөлөгчид болох гэр бүлийн гишүүдийн харилцаа ба хандлага,харилцан үйлдлийн явцад үүсдэг нийгэм-сэтгэл зүйн үзэгдэл ба үйл явц юм.