Pages

Сэтгэл судлалын шинжлэх ухаантай холбоотой бүхий л мэдээллийг эндээс авна уу www.SETGEL.org

Үсгээ сонгоно уу

Т

Темперамент Сэтгэцийн процессын явагдах эрчим хөдөлгөөнийг тодорхойлогч, бие хүний сэтгэцийн шинж. Темперамент нь хүний үйл ажиллагаа, зан үйлийн эрчим хөдөлгөөний шину байдалыг тусгадаг ба тэдгээрийн зөвхөн эцсийн үр дүнд гэхээсээ илүү явцыг илэрхийлдэг. Дээд мэдрэлийн үйл ауиллагаа нь хөөрөл, саатал гэсэн 2 үндсэн процессын харьцаагаар тодорхойлогдоно.

219.Төвлөрөлт- Хөөрөл эсвэл саатлыг үүсгэж буй хүч их үед түүнээс үлдсэн ул мөр тогтвортой байдгаас хөөрөл, саатлын процесууд нь тархалтын дараа үүссэн голомт, хэсэг буцаж шилжих чадвар, төвлөрөлт нь нөхцөлт өдөөгчийн механизм, нөхцөлт рефлексийг хариу үйлдлийн төрөлжилтийн үндэс болдог.

220.Тархалт-Төв мэдрэлийн тогтолцоон дахь хөөрөл саатлын процессын нэг элементээс нөгөө рүү штлуин дамжих чавар. И.П.Павловын сэудалгаа шинжилгээний үр дүнгийн дагуу хөөрөлийн тархалт нь рефлекст тулгуурлан үүсэх ба цочроолын хүчнээс хамаарна. Хөөрөл саатлын процесууд нь тодорхой онцлог зүй тогтлын дагуу явагддагийг харгалзах шаардлагатай. Гадаад орчны сөрөг нөлөөлөөс үүдэн бусад хариу үйлдлүүдийг сааталд оруулснаар саатлын тархалт бий болдогийг П.К.Анохины судалгаа харуулсан юм.

221.Таламус -Хүлээн авуураас ирэх мэдээллийг цомтгон нэгтгэж их тархины гадарт дамжуулах үүрэгтэй тархины доод гадарын мэдрэлийн бүтэц. Тархины гадар, таламус хооронд нөхцөлт рефлекс бүрэлдэхэд илрэх гшнуин холбоо үүснэ. Таламусын шууд оролцоотойгоор хүнйи сэтгэлийн хөдөлгөөн илэрдэг.

229.Төсөөлөл -Төсөөлөл нь дохионы нэгдүүгээр тогтолцоонд тулгуурлан их тархины нөхцөлт түр холбоосны үр дүнд үүсдэг. Бидний мэдрэхүйн эрхтэнд урьд нь үйлдэл үзүүлсэн гадаад орчины юмс ба үзэгдлийн тодорхой дүрийг дахин сэргээх процесс. Хөдөлгөөний төсөөллийн дохионы өвөрмөц онцлог нь хөдөлгөөний шинж хэлбэр чиглэл, чармайлт гэх мэт дохионы үүоэгтэй байхыг зэрэгцэгээр хөдөлгөөөнд оролцож буй бме махбодын бүх л тогтолцоонд ийм үүрэг хамааралтай. Төсөөллийн дохионы үүрэг нь тархины гадарын холбосон хадгалагдах чанараар илэрдэг. Хүн бодит орчиныг төсөөлөх нэгдүгээр дохионы тогтолцоонд тулгуурлан ухамсарт үйл ажиллагаа явуулдаг ба энэ нь нөхцөлт рефлексийн зарчимаар хэрэгждэгийг И.П.Павлов нотолсон.

230.Тогтсон- /анхаарал/Ямар нэг юмс эсвэл үйл ажиллагаанд чиглүүлсэн анхаарал. Анхаарал нь зориудын тогтсон санамсаргүй байж болно. Анхааралын хэлбэрүүд нь түүний явагдах нөхцөлүүдээс хамаардаг. Энэхүү анхаарал динамик, хөдлөнги, тогтонги,  статик хэлбэртэй байдаг. Тухайн объектийг удаан хүртэх чадвар юм. Тодорхой юмс үзэгдэлд чиглэсэн хүний ухамсарын чиг хандлага.

231.Тэнцвэр-Энэ нь хүн болгоны тулгуур гол эрхтэн болдог бөгөөд тэнцвэрийн тусламжтайгаар  бие маань оршин тогтдог. Тэнцвэр тархины глд хэсгээс эхлээд нуруу нугас гэж биеийг гол тулгуураар дамждаг. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд тэнцвэрийн сэрэл нь аүний биеийн босоо байдлыг зохицжуулдаг. Тэнцвэрийн сэрэл нь тэнцвэрийг мэдрэх үйл ажиллгааны үр дүнд  бий болдог.

232.Трансперсаналь-Сэтгэл судлал нь барууны сэтгэл судлалын шинэ чиглэл , сэтгэцийн үзэшдлийг /нууц далд мэдрэмж/ / сансарын ухамсар/ хэмээн тайлбарладаг өөрөөр хэлбэл, хүний сэтгэцийг уламжлалт байр сууринаас биш сэтгэл санааны туршилтын онцгой хэлбэр хэмээн үздэг байна.

233.Татагдал:Хөндийрөл уг чанартаа сэтгэлийн мэдрэмж хөдөлгөөний үндсэн хэсэг юм. Үнэндээ хамт зэрэгцэн холбоотой байх хэрэгцээ юм. Үнэндээ хамт зэрэгцэн холбоотой байх хэрэгцээ юм. Татагдал – хөндийрөл гол төлөв таалагдах үл таалагдах бие хүмүүсийн хандлагын сэтгэл хөдлөлийн бүрэлдхүүн сэтгэл догдлолтой холбоотой. Ийм зөрчилдөөн ихэвчлэн ямар нэг алдар цуутай бие хүнд чиглсэн нэг талын хандлагын үед үүсдэг.

234.Түрэмгийлэгч- /хүмүүсийн бөөгнөрөл/:Нураах бусниулах тэр бүү хэл алан хядах эрмэлзлэлтэй цугларсан хүмүүс. Түрэмгийлэгч бүлгийн бүрдүүлэгч хүмүүс өөрсдийн үйлдэлд оновчтой үндэслэлгүй, бухимдалын байдалд байхдаа өөрсдийн сохор хилэн, эсвэл үзэн ядатлаа тэдэнд өөрсдөд нь огт холбогдолгүй ямар ч хамаагүй обкъектод чиглүүлсэх нь цөөнгүй. Гол төлөв тохиолдлын, сэтгэлийн хөөрөлийн бөөгнөрлийн хувирлын үр дүн байдаг. Жишээ нь: Хөл бөмбөгийн хартай багаа хожигдвол фенүүд нь зодолдож эмх замбараагүй байдал үүсгдэг учираас хөл бөмбөгийн талбайд тор татсан байдаг.

235.Төрөлх боломжууд-гэдэг нь авъяасыг хөгжихөд хялбар болгодог анатом-физиологийн гарвал онцлог. Бие хүний төлөвшлийн чухал хүчин зүйл нь хүрээлэн байгаа орчин ба олон нийт болдог.

236.Темперамент- сэтгэцийн прогрессийн явагдах эрчим хөдөлгөөнийг тодорхойлогч, бие хүний сэтгэцийн шинж. Хүний үйл ажиллагаа зан үйлийн эрчим хүчний шинж байдлыг тусгадаг ба тэдгээрийн эцсийн үр дүн гэхээсээ илүү явцыг илэрхийлдэг.

237.Теологи- сүсэглэлийн сургаалын салангад талуудыг судалж тайлбарлан өгүүлсэн янз бүрийн шашны номлолын судлах зүйлийн тогтолцоо юм. Теологийн үндэс нь бурханы талаар өгүүлсэн ариун судрууд бөгөөд шашны бүх элемэнтүүдийг нэгтгэн, дүгнэж эмх журамтай болгоход хүргэсэн түүнийг олон нийт, хүмүүсийн ухамасарт зориулахад хүчээ чиглүүлсэн шашны зүтгэлтнүүдийн үйл ажиллагааг онолын тайлбарын обьект болгон авч үздэг явдал юм.

238.Тохиолдолын хүмүүсийн бөөгнөрөл- ямар нэгэн санаандгүй үйл чвдалтай холбоотой үүсэх хүмүүсийн зохион байгуулалтгүй нэгдэл юм. Жишээ нь тээврийн осол гал түймэр, зодоон гэх мэт.Ер нь тохиолдолын хүмүүсийн бөөгнөрлийг саваагүй, хэрэгт дуртай, өөрөөр хэлбэл хурц сэрэл мэдрэмж, шинэ сэтгэгдэл эрэлхийлдэг хэрэгцээтэй хүмүүс үүүсгэдэг юм. Иймэрхүү тохиолдолд  хүмүүсийн хэрэгт дуртай сониуч зан үндсэн сэтгэл хөдлөл нь болдог. Тохиолдлын хүмүүсмйн бөөгнөрөл нь хурдан цугларч, мөн тийнхүү хурдан тардаг. Ихэнхдээ тооны хувьд бага хэдэн арваас зуу орчим  хүмүүсийг нэгтгэдэг. Гэхдээ тохиолдолын хүмүүсийн бөөгнөрөл нь хэдэн мянган хүнээс бүрдэх явдал ч байдаг.

239.Түрэмгтйлэгч хүмүүсийн бөөгнөрөл- энэ нь нураах, бусниулах тэр бүү хэл алан хядах эрмэлзлэлтэй цугларсан хүмүүс. Түрэмгийлэгч бүлгийг бүрдүүлэгч хүмүүс өөрсдийн үйлдэлд оновчтой, үндэслэлгүй, бухимдлын байдалд байхдаа өөрсдийн сохор хэлэн эсвэл үзэн ядалтаа  тэдэнд өөрсдөд нь огт холбогдолгүй ямар ч хамаагүй тохиолдлын обьектод  чиглүүлэх нь цөөнгүй. Энэ бөөгнөрөл нь өөрөө дангаараа үүсэх нь харьцангуй ховор. Тэр нь гол төлөв тохиолдлын, болзолт, эсвэл сэтгэл хөөрлийн бөөгнөрлийн хувирлын үр дүн байдаг.

240.Тэвдэн үймэгчдийн бөөгнөрөл- энэ нь айдасын мэдрэмжинд автагдсан, хйи хоосон дүрслэж буй, эсвэл бодитой ямар нэгэн аюулаас зайлсхийх эрмэлзлэлээр цугларсан хүмүүс. Тэвдэн үймэлт бол бүлгийн айдас бачимдалтын нийгэм – сэтгэл зүйн үзэгдэл юм. Энэ нь үүсэхдээ эхлээд хувийн айдаснаас бүлгийн айдас бий болдгийг анхаарах хэрэгтэй. Хүмүүсийн тэвдэн сандрах ямар ч зан үйлийн үндсэн шинж бол өөрийгөө хамгаалахад  тэмүүлэх эрмэлзлэл юм. Энэ үед үүссэн хүмүүсийн айдас нь бйи болсон нөхцөл байдлыг  оновчтой зөв үнэлэх хязгаарлагддаг ба үүссэн аюулын эсрэг хүчээ нэгтгэн зохион байгуулах сэтгэлийн тэнхээний нөөцөө дайчилахад саад болдог.

241.Туршилтийн арга- бүтэц аналитикийн идэвхтэй арга бөгөөд судалж буй обьектоо өдөөж байдаг арга юм. Ердийн болон лабораторын туршилтыг арга байдаг. Үүнээс  генетик туршилтийн арга нь хүмүүсийн хөгжлийн үе шат  тодорхойлоход хэрэглэнэ. Энэ нь ердийдн нөхцөлд байж болно.  Харин лабораторын арга нь зориуд тоиог төхөөрөмж бүхий орчинд явагдана. Фотологи туршилтын арга нь эмгэг судлалын аргын нэг хэлбэр юм.

242.Тестийн арга- анх Францад хүүхдийн оюун ухааныг шалгах хэмжэлтийг хииснээр Б.Е. Симон  гаргаж ирсэн цаашла Америкийн нэгдссэн улсад альфа, ветта гэдэг тестийг Еркс боловсруулсан. Тестийн арга нь туршигдаж байгаа хүнд тодорхой заасан асуултанд тохирсон хариултуудыг сонгох замаар явагддаг.


239.Түгшүүр-З.Фрейд физиологийн гэхээсээ илүү сэтгэцийн шинжтэй өвчнийг ангаах талаар сонирхож түүн дээр тулгуурлан түгшүүр гэдэг ойлголтыг авч үзэж байсан. Уг сонирхол нь явсаар түүний эмчилж байсан неврозтой олон өвчтнүүдийн түгшүүрийн шалтгаан нь либидогын энергийг буруу дарсаны хор уршиг юм гэсэн анхны таамагллыг нь бий болгосон.